Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Мэдээллийн алба

2026 оны 10 дугаар сарын 2-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, бусад хугацаанд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Хур тунадас:Аравдугаар сарын 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:02-нд говь, тал, хээрийн нутгаар, 06, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Ихэнх нутгаар өдөртөө дулаахан Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө ялимгүй цас, 08-нд хур тунадас орно.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Аравдугаар сарын 4-нийг хүртэл шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, 05-наас дулаарч шөнөдөө 0-5 хэм дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


















