Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.7 (18.7%) их наяд төгрөгөөр,  тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (11.5%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 10 сард 27.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2026 оны эхний 10 сард 23.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс2.5 (11.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 767.5 (17.3%) тэрбум төгрөг,нэмэгдсэн өртгийн албан татвар 835.5 (17.3%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого728.2 (10.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 46.8 (5.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.

2026 оны эхний 10 сард татварын нийт орлогын 31.7 хувийг орлогын албан татвар, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.8 хувийг  нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 12.9 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 65.1 хувийг ААНОАТ, 34.9 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

2026 оны эхний 10 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 39.1 хувь, бараа үйлчилгээний зардал 33.1 хувь, хөрөнгийн зардал 19.8 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.2 хувийг эзэлж байна

Хуваалцах