Ирэх амралтын өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулна
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гарагийн амралтын өдрүүдээр, хоёрдугаар сарын 12, 19-ний ням гарагийн амралтын өдрүүдээр
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гарагийн амралтын өдрүүдээр, хоёрдугаар сарын 12, 19-ний ням гарагийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш "Судалт" төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллана.



















