Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2026 оны есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 01-нийг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:28-нд нутгийн баруун хагаст, 29, 30-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.

Хур тунадас:21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур:22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-27-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Алтай өвөр говиор 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Алтай өвөр говиор 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. 28-наас 30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар -3-2 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:23-нд өдөртөө, 23-наас 24-нд шилжих шөнө, 27-ноос 28-нд шилжих шөнө бороо, 29, 30-нд өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 29-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:22-28-нд шөнөдөө 1-6 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, 29, 30-нд эрс хүйтэрч шөнөдөө 0-5 хэм, Яармаг Сонгины орчмоор 3-8 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Хуваалцах