Ирэх аравдугаар сарын 6-нд “дайн айсуй”
Хабибын хувьд 23 дараалан ялж ганц ч ялагдаагүй нь түүнийг энэ хэмжээнд авч ирсэн. Тэр ММА-д 26-0, UFC-д 10-0 амжилттай яваа.
Мэдээллийн алба

Дээрх хоёр тулаанчийн хэвлэлийн бага хурал хүсэн хүлээж байснаар сүр дуулиан дүүрэнтэйгээр өнөөдөр болж, Trash talk-тай болж өнгөрлөө.
Хоёр жилийн өмнөөс хэн хэнийгээ тулаанд дуудаж байсан тэдний “дайн”-ы тасалбар гуравхан хоногийн дотор зарагдаж дууссан гэх мэдээлэл ч бий.
Хабибын хувьд 23 дараалан ялж ганц ч ялагдаагүй нь түүнийг энэ хэмжээнд авч ирсэн. Тэр ММА-д 26-0, UFC-д 10-0 амжилттай яваа.
Харин Конор хэд хэдэн удаа ялагдаж байсан ч агуу Жозе Алдо, Эдди Алварез нарыг дутуу гаргаж одоогоор хоёр бүс эзмшиж байгаа юм.
Макгрегорын ММА үзүүлэлт 21-3 бол UFC-д 9-1 амжилттай буюу ганц Диазад л ялагдаж байв.
Хабиб энэ тулаанд ялсан ч ялагдсан ч дор хаяж 10 сая ам.доллар олох магадлал байгаа бол Конор 25 саяас багагүй ам.доллар олох тооцоо одоогоор гараад байгаа гэнэ.
Мөн UFC гийн гол босс Дана Уайт энэ тулааныг дэлхий даяар гэрээсээ мөнгө төлж үзэх (pay per view) хүмүүс түүхэнд байгаагүй олон байна гэж хүлээж байгаагаа хэлжээ.


















