Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна

Эдийн засаг өсөж, гадаад худалдааны эргэлт сайжирч, тэр дундаа уул уурхай, тээвэр болон үйлчилгээний салбарын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Ирэх онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна.

Эдийн засаг өсөж, гадаад худалдааны эргэлт сайжирч, тэр дундаа уул уурхай, тээвэр болон үйлчилгээний салбарын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм.

Энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрчээ.

Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна.

Ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурвал төсвийн орлого дагаад буурах эрсдэл байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна

Хуваалцах