Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх сарын башёд дөрвөн аварга барилдана

Есдүгээр сарын аки башёд түрүү хүртсэн ёкозүна Харүмафүжи хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлна. Харин Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн тэргүүн магнайд бичигджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын башёд дөрвөн аварга барилдана
Ирэх сарын башёд дөрвөн аварга барилдана. Зураг: МҮОНРТ

Японы сүмогийн холбооноос арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг гаргажээ.

2017 оны тэргүүн башёд түрүүлснээр Кисэносато мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна болсон. Ингэснээр сүмогийн дэвжээ дөрвөн аваргатай болсон юм. Гэвч бэртлийн улмаас дөрвөн ёкозүна бүгд бүрэн барилдсан башё байсангүй. Харин ирэх сарын башёд аваргууд бүгд барилдана гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Тиймдээ ч хүлээлт өндөртэй байна.

Есдүгээр сарын аки башёд түрүү хүртсэн ёкозүна Харүмафүжи хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлна. Харин Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн тэргүүн магнайд бичигджээ.

Кюүшюү башёд макүүчи зиндаанд Монголын есөн сүмоч барилдана. Тэрүнофүжи озэки цолоо хураалгаж, сэкиваки болсон байгаа.

Амаваши зүүний маэгашираг тэргүүлэн барилдах бол Ичиножёо барууны маэгаширагийн дөрөвт, тавт нь Араваши эрэмбэлэгджээ. Харин Чиёшёома маэгаширагийн зургаад, Таканоива наймдугаарт тус тус бичигдсэн байна.

Хуваалцах