Ирэх тэмцээнд дээд цолтой Монголын 13 бөх хүч үзнэ
Харин энэ удаа шинэ сэкитори байсангүй. Учир нь бүгд өмнө нь сэкитори байсан бөхчүүд дахин гарч ирсэн юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос уламжлалын дагуу жүрёо зиндаанд дэвшсэн бөхчүүдийг албан ёсоор зарлаж, Чүраноүми, Чиёотори, Асагёкүсэи, Сакигакэ болон өнгөрсөн башёгийн макүшитагийн түрүү бөх озеки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар сэкитори болон жүрёод дэвшихээр болжээ.
Харин энэ удаа шинэ сэкитори байсангүй. Учир нь бүгд өмнө нь сэкитори байсан бөхчүүд дахин гарч ирсэн юм.
Ийнхүү дээрх бөхчүүдийн оронд жүрёогоос макүшита руу Ичияамамото, Каишо, Вакамотохарү, Гагамарү, Акисэяама нар бууж, Хошорюү С.Бямбасүрэнтэй багтсан байна.
Ингэснээр ирэх тэмцээнд Монголын 13 сэкитори буюу дээд цолтон зодоглох боломжтой боллоо.


















