Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Иргэд газар нутгаа хамгаалсны төлөө хоригджээ

Уул уурхай эрчимтэй явагдаж байгаа өнөө цагт, нутаг орноо онгон дагшинаар нь авч үлдэх гэсэн орон нутгийн малчдын тэмцэл энд тэндгүй мэр сэр гарах боллоо. Малд нь бэлчих бэлчээргүй, малчдад нь уух ундны усгүй болтол нь газар нутаг, уул усыг сэндийчэх уул уурхай компаниудыг орон нутгийн иргэд хэрхэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд газар нутгаа хамгаалсны төлөө хоригджээ
Иргэд газар нутгаа хамгаалсны төлөө хоригджээ. Зураг: МҮОНРТ

Уул уурхай эрчимтэй явагдаж байгаа өнөө цагт, нутаг орноо онгон дагшинаар нь авч үлдэх гэсэн орон нутгийн малчдын тэмцэл энд тэндгүй мэр сэр гарах боллоо. Малд нь бэлчих бэлчээргүй, малчдад нь уух ундны усгүй болтол нь газар нутаг, уул усыг сэндийчэх уул уурхай компаниудыг орон нутгийн иргэд хэрхэн зүгээр хараад суух билээ.

Саяхан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хэсэг иргэд болох Н.Баяржавхлан, Б.Занаа нарын иргэдийг аймгийн цагдаагийн хэлтсээс гэнэт цагдан хорьж, эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Тус нутагт нүүрс ашиглалтын лиценз эзэмших эрхтэй “Жавхлант орд” компани гурван жилийн өмнөөс хайгуул, өрөмдлөгийн ажлыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 30 орчим газар өрөмдлөг хийсэн аж.

Энэхүү байгальд хор хөнөөлтэй үйл ажиллагааг нь эсэргүүцэн дээрх нэр бүхий иргэд удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн юм байна. Эсэргүүцлээ аймаг, сумынхаа бүхий л удирдлагуудад илэрхийлсэн ч тусыг эс олжээ. Тиймээс ундны ганц худагтай үлдээд байгаа иргэд аргаа баран тус компанийн эзэмшлийн бүсэд удаа дараа халдан, эсэргүүцлээ илэрхийлээд байж. Гэвч энэ байдлыг нь мэдсэн аймгийн цагдаагийн хэлтэс “Жавхлант орд” компанийн өргөдөл гомдлын дагуу иргэдийг цагдан хориод байгаа бололтой.

Түлхүүр үг:Уул уурхайНутгийн иргэдийг цагдан хорьжээ
Хуваалцах