Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас орон нутагт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шаардлагатай оношилгоо, эмчилгээний төлөө нийслэлийг зорих хэрэгцээг бууруулахаар “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд 19 аймгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн барилга байгууламж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг үе шаттай шинэчилнэ.

Мөн алслагдсан болон хилийн боомтын дагуух 11 сумын эрүүл мэндийн төвийг шинэчилж, шаардлагатай дэвшилтэт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалтыг сайжруулна.

Өвөрхангай аймагт 300 ортой шинэ жишиг нэгдсэн эмнэлэг барина.

Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын мэдээлэл, оношилгоо, эмчилгээний уялдааг сайжруулах цахим лавлагаа шатлалын нэгдсэн сүлжээг хөгжүүлж, эмнэлгийн удирдлага болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийслэлд төвлөрүүлэх бус, орон нутагт нь ойртуулах нь бидний зорилго.

Иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран шаардлагатай оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хуваалцах