Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд усны суурь хураамж төлнө

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн 2014 оны зургадугаар сарын 13-нд хуралдаанаар Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд усны суурь хураамж төлнө
Иргэд усны суурь хураамж төлнө. Зураг: МҮОНРТ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн 2014 оны зургадугаар сарын 13-нд хуралдаанаар Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гаргалаа. Тус шийдвэр гарснаар усны суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд энэ нь хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болж байна.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтоожээ. Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болжээ.

Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны тариф Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөг, Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15-1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83-2.28 төгрөг болж нэмэгджээ.

Тус шийдвэрийг 2014 оны долоодугаар сарын 15-аас мөрдөж эхлэх аж. Энэ шийдвэртэй холбогдуулан Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьж ажиллана юм.

Хуваалцах