Иргэдэд харвалтын эрсдэл тодорхойлох, харвалтаас урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгнө
ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Монголын Неврологийн нийгэмлэг, УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, ШУГТЭ-ийн Харвалтын төвтэй хамтран “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг 10 дугаар сарын 29-ны өдөр “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ?” уриан до
Мэдээллийн алба

ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Монголын Неврологийн нийгэмлэг, УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, ШУГТЭ-ийн Харвалтын төвтэй хамтран “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг 10 дугаар сарын 29-ны өдөр “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ?” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.
2017 оны 10 сарын 28-ны өдөрлөгийн үеэр дараах төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийнэ.
1. Иргэдэд харвалтын эрсдэл тодорхойлох, харвалтаас урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх /Цусны даралт хэмжих, Цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох/
2. Иргэдэд эрсдлийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх /Биеийн өндөр, жин, өөхлөлт, БЖИ, биологийн нас, байвал зохих жин/
3. Иргэдэд харвалтын талаарх зөвлөмж, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материал түгээх
“ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”
2017оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Филармоны байр
№ Хугацаа Үйл ажиллагаа Хариуцах байгууллага 1. 09:30-9:40 Нээлт НЭМҮТ, УНТЭ, УГТЭ, Монголын харвалт судлалын нийгэмлэг, 2. 9:40-10:00 Тархины харвалтын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх өдрийн талаар мэдээлэл хийх Монголын харвалт судлалын нийгэмлэг 3. 10:00-10:10 Тархины харвалтын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам УГТЭ-ийн Харвалтын тасаг 4. 10:10-10:20 Богино шторк кино УНТЭ-ийн мэдрэлийн төв 5. 10:20-10:30 Ахмадын хийн дасгалын үзүүлбэр БЗД-ийн ЭМТ 6. 10:30-10:40 Эрсдэлт хүчин зүйлүүд УНТЭ-ийн мэдрэлийн төв 7. 10:40-10:50 Цусны даралтыг хянах, даралт үзэх арга /видео/ УНТЭ, МЭТ 8. 10:50-11:00 Цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөний үзүүлбэр НЭМҮТ, БЗД-ийн ЭМТ Хурлын заалны гадна өдөрлөгийн үеэр хийгдэх үйл ажиллагаа 9. 09:00-12:00 Иргэдэд харвалтын эрсдэл тодорхойлох, харвалтаас урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх /Цусны даралт хэмжих, Цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох/ УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч, резидент эмч нар 10. 09:00-12:00 Иргэдэд харвалтын талаарх зөвлөмж, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материал түгээх Резидент эмч нар 11. 09:00-12:00 Иргэдэд эрсдлийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх /Биеийн өндөр, жин, өөхлөлт, БЖИ, биологийн нас, байвал зохих жин/ НЭМҮТ, БЗД-ийн ЭМТ-ийн мэргэжилтнүүд
Тархины харвалт нь Дэлхийн хүн амын дунд хөдөлмөрийн чадвараа урт хугацаагаар алдаж, хүний амьдралын чанарыг буруулах гол хүчин зүйл бөгөөд анагаах-нийгмийн хүрээний хурц асуудал хэвээр байна.
Дэлхийн хавралтын байгууллагаас 2017 оныг “ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ ЯМАР ШАЛТГААН ТАНД БАЙНА ВЭ” уриан дор тэмдэглэнэ.


















