Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байглууллаа.

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Иргэдийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байглууллаа. Аяны хүрээнд иргэд олноор зорчдог, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын чиглэлд аялаж буй 150 гаруй иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, 180 зурагт хуудас, сэрэмжлүүлэг материал тараасан байна.

Мөн аялагчдад галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг суртачилах, ой, хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр буюу Богд хаан уулын Төр хурхын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулж, галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвөлгөөг өгчээ.

Хуваалцах