Иргэдийн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар хамтран иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хараа голын эрэг дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хараа голын эрэг орчимд амарч, зугаалж буй иргэд, хүүхэд багачууд болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд үер, усны осол, гэмтлээс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Хараа голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, усанд орох, гол гатлах зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Аюулгүй байдал бидний өдөр тутмын сонголтоос эхэлнэ. Иргэн бүр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, сэрэмжтэй байхыг уриалж байна.