Иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүллээ
Сүхбаатар дүүрэгт стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдлыг алдагдуулж иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгч нарт хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл авсан 48 аж ахуй нэгжээс 34 аж ахуйн нэгж бар
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүрэгт стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдлыг алдагдуулж иргэдийн эрүүл, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж буй 48 барилгын гүйцэтгэгч нарт хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл авсан 48 аж ахуй нэгжээс 34 аж ахуйн нэгж барилгын түр хашаагаа сольж, сайжруулан засварласан байна.
Мэдэгдлийн дагуу газраа хууль, тогтоомжид нийцүүлэн ашиглах, стандартад нийцсэн хашаатай болгох, цэвэрлэх, орчныг тохижуулах талаар арга хэмжээ аваагүй 3 байршлын хашааг албадан буулгаж орчныг тохижуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.



Эх сурвалж: НМХГ


















