Иргэдийн мэдээллийн цагийг зохион байгуулж байна
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт доорх хуваарийн дагуу "Иргэдийн мэдээллийн цаг"-ийг зохион байгуулагдах тул иргэд оролцох боломжтой юм байна.
Мэдээллийн алба

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт доорх хуваарийн дагуу "Иргэдийн мэдээллийн цаг"-ийг зохион байгуулах тул сонирхсон хүмүүс оролцох боломжтой юм байна.
д/д Бүртгэлийн хэлтэс Огноо Цаг 1 Чингэлтэй дүүрэг 2014.07.21 13.30-16.30 2 Сүхбаатар дүүрэг 2014.07.22 13.30-16.30 3 Баянзүрх дүүрэг 2014.07.28 13.30-16.30 4 Баянгол дүүрэг 2014.08.01 13.30-16.30 5 Хан-Уул дүүрэг 2014.08.04 13.30-16.30 6 Сонгинохайрхан дүүрэг 2014.08.08 13.30-16.30
Цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.


















