Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлагыг хуваалцлаа

“Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлагыг хуваалцлаа
Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлагыг хуваалцлаа. Зураг: МҮОНРТ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ үеэр шийдвэр гүйцэтгэлийн талаар Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагын талаар харилцан санал солилцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт болон хэргийн удирдлагын систем, онлайн дуудлага худалдаа болон бусад дижитал хэрэгсэл, шийдлүүдийн талаарх олон улсын шилдэг туршлагаас хуваалцав.

Зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Ханнес Такач, Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын багийн ахлагч Адриен Мургус тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл оролцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах