“Иргэний соёлоос хотын соёл хамаарна” нээлттэй хэлэлцүүлэг болжээ
Уг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хотын дүрмэнд үнэтэй санал , санаачлагын талаар санал авчээ.
Мэдээллийн алба

Дархан уул аймаг,сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн Соёл, Спорт аялал жуулчлалын газар, Захирагчийн алба хамтран “Иргэний соёлоос хотын соёл хамаарна” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын НХХ, ССАЖГ, Захирагчийн алба, Залуучууд театр, номын сан зэрэг урлаг соёлын байгууллагууд, БСГазар, ХГБХХэлтэс, ТАЗГазар, ЭМГазрын НЭМ-ийн салбар, Дархан сумын ИТХ, ЗДТГ, Иргэний Нийгмийн байгууллагууд, Их, дээд сургуулиудын багш нараас гаднахудалдааны байгууллагууд, иргэдийн төлөөлөл 200 орчим хүн оролцсон байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2014 оныг аймгийн хэмжээнд “Иргэн, төрийн холбоог бэхжүүлэх жил“ болгон зарлаж, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэнэ”, “Хотын соёлыг төлөвшүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ” гэсэн зорилтуудыг дэмжиж баталсан. Дээрхи зорилтын хэрэгжилтийг хангуулах үүднээс уг нээлттэй хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулж байгаа аж.


















