Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ирж яваа цаг" кино форум энэ сарын 20-нд болно

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Ирж яваа цаг" олон улсын кино форумыг жил бүр зохион байгуулдаг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ирж яваа цаг" кино форум энэ сарын 20-нд болно
"Ирж яваа цаг" кино форум энэ сарын 20-нд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Ирж яваа цаг" олон улсын кино форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн кино форумыг "Богиноос бүрэн хэмжээ рүү" сэдвийн дор энэ сарын 20-нд Анкор төвд зохион байгуулна.

Хуваалцах