Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Ирландчууд хоёр гоол оруулсан ч тоглолтын тооны харьцаа 1:1

Шведчүүд тооны харьцааг 1-1 болгож чадлаа

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирландчууд хоёр гоол оруулсан ч тоглолтын тооны харьцаа 1:1
Ирландчууд хоёр гоол оруулсан ч тоглолтын тооны харьцаа 1:1. Зураг: МҮОНРТ

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээний эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаад Ирланд болон Шведийн шигшээ багууд хоорондоо тоглож байгаа бөгөөд тоглолтын хоёрдугаар үе эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад “Ногоон арми” буюу Ирландын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэллсэн.

Харин тоглолтын 72 дахь минутанд Ирландын шигшээ багийн хамгаалагч Кларк өөрийн хаалганд гоол оруулсанаар тоглолт шинээр эхлэж байна. Энэ гоолын хамгийн гол үүргийг багийн ахлагч Златан Ибрахимович гүйцэтгэсэн бөгөө д түүний зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Кларк өөрийн хаалга руу мөргөсөн юм.

Хуваалцах