Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Исланд улс галт уулын лав халих эрсдэлтэй бүсэд хана босгож байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исланд улсад 800 орчим газар хөдлөлт бүртгэгдэж, тектоник хавтангуудын хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед галт уул дэлбэрэх эрсдэл нэмэгдсэн тул эрсдэлт б

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Исланд улс галт уулын лав халих эрсдэлтэй бүсэд хана босгож байна
Исланд улс галт уулын лав халих эрсдэлтэй бүсэд хана босгож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исланд улсад 800 орчим газар хөдлөлт бүртгэгдэж, тектоник хавтангуудын хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед галт уул дэлбэрэх эрсдэл нэмэгдсэн тул эрсдэлт бүсүүдээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Түүнчлэн галт уулын эрсдэлтэй бүсэд халуун лав цахилгааны станц руу хальж урсахаас сэргийлж хана босгож эхэлжээ.

Исландын нийслэл Рейкьявик хотоос 40 гаруй километрийн зайд оршдог Сварценги гэх цахилгаан станц нь Исланд улсыг бүхэлд нь цахилгаанаар хангадаг юм байна. Энэ долоо хоногийн эхээр тектоник хавтангийн хөдөлгөөний идэвхжил тодорхой хэмжээнд буурсан ч галт уул дэлбэрэх эрсдэл одоо ч хэвээр байна гэж хотын захирагчийн албанаас анхааруулсаар байгаа юм.

Хуваалцах