Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Испани, Аргентин улсуудаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мануэл Мариа Валенсия Алонсо, Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Альберто Мартино нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани, Аргентин улсуудаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Испани, Аргентин улсуудаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Испани улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мануэл Мариа Валенсия Алонсо, Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Альберто Мартино нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Европын холбоотой Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг нээснийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд Испани улс гурав дахь хөршийн бодлогын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээлээ.

Бүгд найрамдах Аргентин улсаас Монгол Улсад суух Элчин сайд Густаво Альберто Мартиног хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Аргентин болон Өмнөд Америкийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдгийг илэрхийллээ.

Түлхүүр үг:гадаад харилцаа
Хуваалцах