Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Испани "С" хэсгийг хожигдолгүй тэргүүлж байна

ЕАШТ-ий 7 дахь өдөр болсон хамгийн сонирхолтой тоглолт Испани болон Сербийн шигшээ багуудын хооронд өрнөлөө.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани "С" хэсгийг хожигдолгүй тэргүүлж байна
Испани "С" хэсгийг хожигдолгүй тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

ЕАШТ-ий 7 дахь өдөр болсон хамгийн сонирхолтой тоглолт Испани болон Сербийн шигшээ багуудын хооронд өрнөлөө. Тэмцээний 2 шилдэг багийн хувьд аль аль нь хожигдолгүй, адил 3 хожилтой хэсгээ тэргүүлж байсан. 3 удаагийн Европын аварга Испанийн шигшээ багаас энэ өдөр Рики Рүбио 13 оноо, Пау Газоль 11 оноо, 10 самбар, Марк Газоль 9 оноо, Феранандо Сан-Эметерио 12 оноо авч гарааны тоглогчид нь сайн тоглолтоо үзүүлсэн бол сэлгээнээс гаран тоглосон Сержио Родригес 12 оноо авчээ. Харин Сербийн багаас NBA-н “Филадельфи 76-чууд” багийн довтлогч Дарио Сарич 18 оноо, Боян Богданович 15 оноогоор багаа тэргүүлсэн байна. Улмаар Европын аваргын тэмцээний цомыг хамгаалан тоглож байгаа Испаничууд 73:79-ийн харьцаатай хожлыг авч, 4 хожсон амжилтаараа "С" хэсгийг хожигдолгүй тэргүүлж байгаа бол тэмцээний эхний хожигдлоо хүлээсэн Хорватын баг 3 хожилтой 2-р байрт бичигдэж байна.

Хуваалцах