Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Испаничууд хэсгээ тэргүүллээ

“С” хэсгийг нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж байсан хүчирхэг Испанийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын багтай хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испаничууд хэсгээ тэргүүллээ
Испаничууд хэсгээ тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

2017 оны Европын аваргын тэмцээний “С” хэсгийг нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж байсан хүчирхэг Испанийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын багтай хийлээ. Европ тивийн 3 удаагийн аварга, дэлхийн аварга Испанийн багаас энэ өдөр багийн ахлагч Пау Газоль 20 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол сэлгээнээс гаран тоглосон багийн шилдэг холбон тоглогч Серхио Родригес болон Гильермо Эрнангомес нар тус тус 15 оноо авчээ. Европын аваргын цомыг хамгаалан тоглож Испаничууд энэ өдөр тоглолтын эхнээс онооны давуугаа хадгалсаан үндсэн цагт 87:64-ийн харьцаатай өрсөлдөгчөө ялж, хэсгийн 5 тоглолтдоо 5 дараалан хожсон 100%-ийн амжилттай хэсгийнхээ тэргүүн байраар хасагдах шатанд шалгарч байна. Харин Унгарын багийн хувьд энэ хэсгийн 4-р байрт жагсаж, тэмцэнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо.

Хуваалцах