Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Италийн баг 3 дахь удаагаа дэлхийн “Гран-При”-гийн шигшээд шалгарлаа

Дэлхийн “Гран-При” тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан 2016 оны Риогийн олимпийн аварга БНХАУ-ын шигшээ баг болон Италийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр мөн явагдсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн баг 3 дахь удаагаа дэлхийн “Гран-При”-гийн шигшээд шалгарлаа
Италийн баг 3 дахь удаагаа дэлхийн “Гран-При”-гийн шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

ОУВХ-ны эмэгтэй багуудын “Гран-При” тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан 2016 оны Риогийн олимпийн аварга БНХАУ-ын шигшээ баг болон Италийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр мөн явагдсан байна. Багуудын эхний ээлжийн тоглолтод Лан Пин дасгалжуулагчтай БНХАУ-ын баг 18:25-н харьцаатай хожлыг авсан байна. Гэсэн ч 2, 3, 4-р үеийн тоглолтод Италийн шигшээ баг 25-23, 25-22, 27-25-ын харьцаатай 3 үе дараалан хожсоноор 3:1-ийн харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулган авчээ. Энэ өдрийн тоглолтын шилдгээр Италийн багийн довтлогч Паола Егону тодорсон байна. Тэрээр 26 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлжээ.

Италийн багийн хувьд 3 дахь удаагаа шигшээ багуудын “Гран-При” тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч байна. Өмнө нь Италийн баг 2004, 2005 онуудад дараалан аваргын төлөө өрсөлдөж байсан ч Бразилийн шигшээ багт хожигдсоноор 2 жил дараалан энэ тэмцээний мөнгөн медалийг хүртэж байсан юм. Италийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ийнхүү 3 дахь уаагаа “Гран-При” тэмцээний аваргын төлөө Бразилын багтай өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэмцээний аваргын тоглолт энэ сарын 8-нд болно. Харин хагас шигшээд хожигдсон Серби, БНХАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглох юм.

Хуваалцах