Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Италийн Сенатын танхимын төлөөлөгчид манай улсад айлчилж байна

Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн Сенатын танхимын төлөөлөгчид манай улсад айлчилж байна
Италийн Сенатын танхимын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа. Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо.

Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов. Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах