Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн шинэ Засгийн газар байгуулагдаж, гишүүд нь тангараг өргөжээ

Итали улсад өнгөрсөн гуравдугаар сард парламентын сонгууль болсноос хойш аль ч нам, эвсэл олонх болж чадаагүй учраас Засгийн газраа эмхлэн байгуулж чадалгүй, улс төрийн хямрал нүүрлээд байсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн шинэ Засгийн газар байгуулагдаж, гишүүд нь тангараг өргөжээ
Италийн шинэ Засгийн газар байгуулагдаж, гишүүд нь тангараг өргөжээ. Зураг: МҮОНРТ

Итали улсад өнгөрсөн гуравдугаар сард парламентын сонгууль болсноос хойш аль ч нам, эвсэл олонх болж чадаагүй учраас Засгийн газраа эмхлэн байгуулж чадалгүй, улс төрийн хямрал нүүрлээд байсан юм. Тус улсын парламентын сонгуульд олонхийн суудал авсан "Таван од" хөдөлгөөн болон Лига намынхан хамтран Ерөнхий сайдад Жузеппе Контегийн нэрийг дэвшүүлсэн. Конте Ерөнхийлөгчөөс Засгийн газар эмхлэн байгуулах мандат авсан хэдий ч сайд нарын танхимын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаарх санал зөрөлдөөнөөс болж Засгийн газрыг тэргүүлэхээсээ татгалзсан юм. Гэвч тус улсын Ерөнхийлөгч Сергио Маттарелло түүнийг Ерөнхий сайдад томилсон юм.

Конте танхимынхаа Эдийн засгийн сайдад өдгөө 82 настай, эдийн засагч, Европын Холбооны үзэл бодлыг эсэргүүцэгчдийн нэг Паоло Савоныгийн нэрийг дэвшүүлсэн байсан. Ерөнхийлөгчийн зүгээс татгалзсан учраас тэрбээр Засгийн газраа эмхлэн байгуулах хүрээнд Эдийн засгийн сайдад "Таван од" хөдөлгөөний тэргүүн Луиги Ди Майог томилсон байна.

Луиги Ди Майо нийгэм дэх тэгш бус байдлыг арилгахын тулд нийгмийн хамгааллын чиглэлийг сайжруулах талаар сонгуулийн кампанит ажлаа явуулж байсан юм. Харин Лига намын удирдагч Маттео Салвиниг Дотоод хэргийн сайдад томилжээ. Тэрбээр цагаачлалын асуудлаар хатуу бодлого, хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн байна.

Ажиглагчид Италийн шинээр байгуулагдсан Засгийн газар Европын холбооны санхүүгийн сахилга бат, цагаачлалын талаар баримталдаг бодлоготой зөрчилдөх вий гэж харж байна. Европын зах зээл дээр тоглогчид ч, Италийн Засгийн газрын ирээдүйн алхмыг анхааралтай ажиглаж байна.

Хуваалцах