“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017” марафон гүйлт болно
"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2015" марафонд нийт 1800 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 23 хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцсон юм.
Мэдээллийн алба

Жил бүр зохион байгуулагддаг “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017” хандивын марафон гүйлт ирэх есдүгээр сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Иймд эрхэм уншигч таныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин тус арга хэмжээнд өөрийн хувь нэмрийг оруулан нэгдэхийг уриалж байна.
Энэхүү марафоныг “Ахиллис Монгол” ТББ, Ариг банк жил бүр хамтран зохион байгуулдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх, олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэх, санхүүжүүлэхэд шаардлагатай хандивыг босгох зорилготой юм.
"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2015" марафонд нийт 1800 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 23 хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцсон юм.
Энэхүү марафонд 3052 хүн гүйж, 10 мянга гаруй дэмжигч, сайн дурын ажилтан оролцож, 32 хувийн болон төрийн байгууллагууд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хандив өгч, дэмжин хамтран ажилласан юм.


















