Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Д.Батмөнх гэв үү

Тэгвэл өчигдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон тус дүүргийн иргэдийн хүсэлт, шахалтаар дүүргийн прокурор, АТГ-ын зүгээс шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл АТГ түүний одоогийн үйл явцад нь болон өмнө холбогдож байсан хэргүүд дээр шалгалт оруулсан бол дүүргийн прокурорийн зүгээс өөрий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Д.Батмөнх гэв үү
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Д.Батмөнх гэв үү. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ төсвийн хөрөнгөөр хэт их тансаглаж байгаа тухай манай сайт урьд өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон тус дүүргийн иргэдийн хүсэлт, шахалтаар дүүргийн прокурор, АТГ-ын зүгээс шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл АТГ түүний одоогийн үйл явцад нь болон өмнө холбогдож байсан хэргүүд дээр шалгалт оруулсан бол дүүргийн прокурорийн зүгээс өөрийг нь шалгах болсон тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байна.

Харин Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд түүнийг шалгуулаад зогсохгүй, мөн ИТХ-ын даргын үүрэгт ажлаа сайн дураараа өгөхийг, огцрохыг шаардаж буйгаа өчигдөр өөрт нь дуулгаад байгаа ажээ.

Хаа очсон газарт балагтай, дуулиантай байдаг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ “дарга” байхын л тансаглах дуртай нэгэн бөгөөд хэд хэдэн удаа төсвийн тухай хуулийг зөрчсөн байж магадгүй гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа юм байна. Тэрээр хаана ч даргаар очсон байлаа аль эртний хэлхээ холбоотой хоёрхон компанид ажил гаргаж өгдөг байж магадгүй хэмээн ИТХ-ын төлөөлөгчид нь хардаж байгаагаа нуусангүй. Хардагдаж, сэрдэгдэж буй тэрхүү хоёр компани нь саяхан ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн өрөөг 70 сая төгрөгөөр засварлан, тохижуулсан бөгөөд мөн хэт тансаг зэрэглэлийн тавилга нийлүүлсэн “Дүмбэрэлхайрхан”, “Гоулдрич” гэдэг хоёр компани ажээ.

“Дүмбэрэлхайрхан” компани нь 49.3 сая төгрөгөөр өрөөний засвар тохижолтын үнийн санал ирүүлсэн бол “Гоулдрич” компани нь 22.4 сая төгрөгөөр өрөөний тавилга нийлүүлэх үнийн саналыг тус тус ирүүлснээр тендерт шалгарсан гэх. Учир нь дүүргийн зүгээс төсвийн тухай хуулийн дагуу 6-7 сард тендерийн ажлыг эхлүүлэхээр байсан ч, энэхүү хугацаанаас өмнө дээрх хоёр компани 4-5 дугаар сард захиалагчийн ажил үйлчилгээг хэдийнээ хийгээд дуусчихсан, Д.Бат-Эрдэнэ дарга ч өрөөндөө аль хэдийнээ тухлаад авчээ.

Түүний тансаглал үүгээр дууссангүй өмнөх ИТХ-ын даргын ажил албанд унаж байсан 02-55 УБY улсын дугаартай автомашин байсаар атал, хуучин машин унахгүй шинэ машин унана хэмээн 59 сая төгрөгөөр 04-34 УНҮ улсын дугаартай HYUNDAI AZERA 2400 маркийн машиныг өөрийн ажил албаны хэрэгцээнд худалдан авахуулсан байна. Харин Д.Бат-Эрдэнэ даргад гологдсон машиныг ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралтад шилжүүлж өгчээ.

Түүнчлэн хамгийн ноцтой нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Д.Батмөнх гэдэг ажээ. Тэрээр Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1964 оны 11 дүгээр сарын 5-нд төржээ. Улмаар сумынхаа дунд сургуульд 7 ангийн боловсрол эзэмшсэн төгсөөд “Сүхбаатарын Зам” нэгдэлд малчинаар ажилд орсноор анхныхаа ажил хөдөлмөрийн гарааг эхлүүлж байсан түүхтэй нэгэн юм байна. Ингээд зогсохгүй насанд хүрч Монгол Улсын иргэн гэдгийг гэрчлэх бичиг баримт авах болоход ахынхаа нэрээр 1981 онд иргэний улаан паспорт гэгчийг анх авч байжээ.Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжингийн Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан тухайн үеийн аймгийнхаа цагдан сэргийлэх ангиас иргэний улаан паспортийг авснаар Д.Батмөнх, Д.Бат-Эрдэнэ нэртэй болсон түүх эхэлжээ.

Өмнө нь мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн хэмээн хуурамч баримт бичиг /диплом/ ашиглаж ирсэн нь АТГ-ын мөрдөн байцаалтаар тогтоогдож, Нийслэлийн Замын Газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан удаатай юм.

59 сая төгрөгөөр авсан машин

Өмнөх ИТХ-ын даргын албанд унаж байсан машин

Түлхүүр үг:Д.Бат-Эрдэнэ
Хуваалцах