IV амаржих газар ирэх онд ашиглалтад орно
2010 онд Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан 5 жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ.
Мэдээллийн алба

2010 онд Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан 5 жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ. Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Ингэснээр IV амаржих газар ирэх онд ашиглалтад орохоор болсон ажээ.
Дашрамд дурдхад одоогоор хоёр компани барилгын ажлыг гүйцэтгэх санал ирүүлээд байгаа бөгөөд бүрэн дуусгахад 39 тэрбум төгрөг шаардагдах юм.


















