“Иван Ярыгин Гран При” тэмцээний хуваарь гарчээ
Ярыгиний тэмцээний аварга бөх найм, мөнгөн медаль зургаа, хүрэл медальт бөх дөрвөн оноо авна.
Мэдээллийн алба

Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт энэ сарын 26-28-нд 29 дэх удаагийн “Иван Ярыгин Гран При” чөлөөт бөхийн тэмцээн болно.
Энэ жилээс эхлэн энэ тэмцээн чансаа олгох тэмцээний тоонд багтсан билээ.
Шагналт байрт шалгарсан бөхчүүдэд чансааны оноо өгч, ДАШТ, тивийн аваргын тэмцээнд хэсэг толгойлох эрх өгөх юм.
Ярыгиний тэмцээний аварга бөх найм, мөнгөн медаль зургаа, хүрэл медальт бөх дөрвөн оноо авна.
Чансаа олгох тэмцээнд улс бүрээс тодорхой тооны бөхчүүд барилдана. Нутгийн эзэн ОХУ-ын баг жин тус бүрт таван бөх барилдуулна. Тэмцээн гурван дэвжээн дээр UWW-ийн батлагдсан дүрмээр явагдана.
“Гран-при Иван Ярыгин” тэмцээний хуваарь УБ цагаар
1-р сарын 25
17.30 - 18.00 Сугалаа: эр 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг.
1-р сарын 26
09.00 - 10.00 Жин: эр 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг
12.00 - 19.00 Урьдчилсан барилдаан: эр 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг
18.00 - 18.30 Сугалаа: эр 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62, 68 кг
19.00 - 19.45 Нээлтийн ажиллагаа
19.45 - 22.00 Финал: эр 57, 61, 70 кг, эмэгтэй 50, 55, 59, 65 кг
1-р сарын 27
09.00 - 10.00 Жин: эр 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62, 68 кг
12.00 - 19.00 Урьдчилсан барилдаан: эр 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62, 68 кг
18.00 - 18.30 Сугалаа: эр 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 72, 76 кг
19.00 - 21.00 Финал: эр 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62, 68 кг
1-р сарын 28
09.00 - 10.00 Жин: эр 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 72, 76 кг
12.00 - 19.00 Урьдчилсан барилдаан: эр 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 72, 76 кг
19.00 - 21.00 Финал: эр 74, 86, 92, 97 кг, эмэгтэй 72, 76 кг


















