Иван Ярыгиний нэрэмжит гран прид зодоглох Орос бөхчүүдийн нэрс тодорч эхэллээ
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Тедеев одоогоор жин бүрт гурван бөхийг нэрлээд байгаа бөгөөд энэ сарын 20-21-нд болох Д.Миндиашвилийн нэрэмжит тэмцээний жин тус бүрийн алт, мөнгөн медальтнуудад ийм боломжийг олгохоо хэлжээ.
Мэдээллийн алба

Красноярск хотноо энэ сарын 26-28-нд Иван Ярыгиний нэрэмжит гран при тэмцээнд зохион байгуулагч ОХУ-аас жин бүрт таван эрэгтэй бөх оролцох эрхтэй.
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Тедеев одоогоор жин бүрт гурван бөхийг нэрлээд байгаа бөгөөд энэ сарын 20-21-нд болох Д.Миндиашвилийн нэрэмжит тэмцээний жин тус бүрийн алт, мөнгөн медальтнуудад ийм боломжийг олгохоо хэлжээ.
Харин 57 кг, 70 кг-д гурван бөхийг нэмж тодруулах юм байна.
Иван Ярыгиний эрхээ аваад буй бөхчүүд:
57 кг. Заур Угуев, Азамат Тускаев.
61 кг. Гажимурад Рашидов, Александр Богомоев, Исмаил Мусукаев.
65 кг. Алан Гогаев, Ильяс Бекбулатов, Ахмед Чакаев.
70 кг. Исраил Касумов, Магомед Курбаналиев.
74 кг. Хетик Цаболов, Магомедхабиб Кадимагомедов.
79 кг. Аниуар Гедуев, Ахмед Гажимагомедов, Алан Засеев.
86 кг. Владислав Валиев, Даурен Куруглиев, Артур Найфонов.
92 кг. Абдулрашид Садулаев, Анзор Уришев, Юрий Белоновский.
97 кг. Владислав Байцаев, Шамиль Мусаев, Расул Магомедов.
125 кг. Билял Махов, Анзор Хизриев, Алан Хугаев.


















