“Иван Ярыгиний цом” тэмцээн болно
Красноярск хотын Спорт хорооноос тус тэмцээнд 11 орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 26-29-нд чөлөөт бөхийн олон улсын “Иван Ярыгиний цом” тэмцээн болно.
Красноярск хотын Спорт хорооноос тус тэмцээнд 11 орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Зохион байгуулагчид “Тэмцээний бэлтгэл ид үргэлжилж байгаа бөгөөд энэ жилээс манай тэмцээн Гран При биш олон улсын нээлттэй тэмцээн гэсэн статустай болсон. Одоогийн байдлаар ОХУ, Беларусь, Молдав, Киргиз, Узбекистан, Грек, Турк, Марокко, Иран, Египет, Монголын нийт 300 тамирчин оролцохоор болоод байна” гэж мэдээлжээ.
Өнгөрсөн жил тус тэмцээнд ОХУ, Албани, Азербайжан, Беларусь, Гүрж, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, АНУ, Тажикстаны 300 бөх өрсөлдөж байв.


















