Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Израйль 82:80 Герман

Эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Германы шигшээ баг, тэмцээнийг зохион байгуулагч орнуудын нэг Израйлийн шигшээ багтай хэсгийн 3 дахь тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израйль 82:80 Герман
Израйль 82:80 Герман. Зураг: МҮОНРТ

Европын аваргын тэмцээний “В” хэсэгт багтсан 6 багийн хооронд болсон 3 тоглолтын мэдээллийг одоо та бүхэнд хүргэе. Энэ хэсгийн шилдэг багуудын нэг, эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Германы шигшээ баг, тэмцээнийг зохион байгуулагч орнуудын нэг Израйлийн шигшээ багтай хэсгийн 3 дахь тоглолтоо хийлээ. 4 үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилсэн энэ тоглолтод Израйлийн баг 82:80-ын харьцаатай ердөө 2-хон онооны зөрүүтэй хүчтэй өрсөлдөгчөө хожсон нь энэ өдрийн онцлох шуугиан боллоо. Тель-Авив хотноо болсон энэ тоглолтод талбайн эзэн баг Израйльчуудаас багийн супер од Омри Каспи 20 оноо, Ричард Хауэлл 23 оноо авсан бол Германы багийн шилдэг холбон тоглогч Дэннис Шредер 20 оноогоор багаа тэргүүлжээ. Израйлийн баг ийнхүү хэсгийн эхний хожлоо авсан бол Германчууд энэ өдөр хожигдсон ч “В” хэсгийг тэргүүлсээр байна.

Хуваалцах