Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Амарболд медалийн буухиаг хүрлээр үргэлжлүүлэв

Улмаар Морокко Хоуммани Абдеррахманыг цэвэр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Караматад вазаригаар ялагдсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Амарболд медалийн буухиаг хүрлээр үргэлжлүүлэв
Ж.Амарболд медалийн буухиаг хүрлээр үргэлжлүүлэв. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Ж.Амарболд хүрэл медаль хүртэв.

Тэрбээр эхний тойрогтоо Туркийн М.Аккус, Узбекстаны Амандавлатов Бехруз нарыг вазари үнэлгээгээр ялсан.

Улмаар Морокко Хоуммани Абдеррахманыг цэвэр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Караматад вазаригаар ялагдсан.

Торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Эз Зеррад Наоуфалыг вазари үнэлгээгээр хожсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Пенна Робсонг цэвэр ялснаар Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.

Түүний өмнө -55 кг-д зодоглосон Л.Өнөболд мөн хүрэл медаль хүртээд байсан билээ.

Хуваалцах