Ж.Батзандангийн ахыг ажлаас нь чөлөөллөө
Ж.Батсүрэн өөрөө ч мөн өргөдөл гарган хариуцлага алдсан бол албан тушаалаасаа чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Төрийн өмчийн хорооны ТУЗ-ийн хурал болж дөрвөн компанийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ажлаасаа халагдсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах “Мон сам” компанийн дарга Ж.Батсүрэн байлаа. Ж.Батзандан гишүүн ахыгаа хууль бус үйлдэл хийсэн эсэхийг шалгаж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцох талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт өргөдөл хүргүүлж байсан. Ж.Батсүрэн өөрөө ч мөн өргөдөл гарган хариуцлага алдсан бол албан тушаалаасаа чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Ийнхүү түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнтэй хамт Геологийн төв лаборторийн ТӨҮГ-ын захирал Б.Батжаргал, Геологийн судалгааны төвийн дарга мөн Биокамбинат Төрийн өмчит компанийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.


















