Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Билгүүн хүрэл медаль хүртэж, О.Орхонтуул медалийн оосроос атгаад алдлаа

АНУ-ын Орландо мужид пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-ны хооронд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Билгүүн хүрэл медаль хүртэж, О.Орхонтуул медалийн оосроос атгаад алдлаа
Ж.Билгүүн хүрэл медаль хүртэж, О.Орхонтуул медалийн оосроос атгаад алдлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Орландо мужид пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-ны хооронд боллоо. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хоёр тамирчин өрсөлдсөнөөс 120 кг-ын жинд Азийн аварга "Стронг" клубын тамирчин Ж.Билгүүн суултын төрөлд 250 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин үүнээс гадна шахалтын төрөлд 145, таталтын төрөлд 230 кг-ыг өргөсөнөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.

Мөн тус тэмцээний залуучуудын ангилалд хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт О.Орхонтуул медалиас атгаад алдсан юм. Тэрбээр хүрэл медаль авсан тамирчинтай адил хэмжээний амжилт үзүүлсэн ч пауэрлифтингийн спортын дүрэмд зааснаар биеийн хэмжүүрээр медаль хүртэж чадсангүй.

Хуваалцах