Ж.Чулуунбатад “Лондон-2012” олимпод V байр эзэлсэн батламж гардууллаа
Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд 7 дугаар байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан байна.
Мэдээллийн алба

ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт 5 дугаар байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өнөөдөр болсон МҮОХ-ны гишүүдийн хурлын үеэр гардуулж өглөө.
Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагналаа.