Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Чулууны мэндэлсний 90, “Уран хас” балетын 45 жилийн ой тохиож байна

Монголын суут хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90, Уран хас балетын 45 жилийн ой энэ сард тохиож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Чулууны мэндэлсний 90, “Уран хас” балетын 45 жилийн ой тохиож байна
Ж.Чулууны мэндэлсний 90, “Уран хас” балетын 45 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монголын суут хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90, Уран хас балетын 45 жилийн ой энэ сард тохиож байна.

Уг балетыг нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Жамъянгийн Чулуун 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Дөчин таван жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтонд урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав, ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлооч тоглож байсан түүхтэй.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй “Уран хас” балетын 45 жилийн ой энэ сарын 8-нд тохиох бөгөөд энэ өдөр ДБЭТ-ын тайзнаа 17:00 цагт тус бүжгэн жүжиг “амилна”. Тус тоглолтонд ДБЭТ-ын гоцлол балетчин соёлын тэргүүний ажилтан Х.Өлзий-орших, Б.Батчимэг нар Хас, Хандармаагийн дүрд тоглоно.

Түүнчлэн энэ сарын 9-нд 17:00 цагт Ж.Чулуун хүндэтгэлийн гала концерт болох юм байна.

Хуваалцах