Ж.Жаргалан, Т.Тэмүүлэн нар таеквондогийн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ААШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 33 кг-ын жинд Ж.Жаргалан, 57 кг-д Т.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзэж байгаа билээ.
Өчигдөр тус ААШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 33 кг-ын жинд Ж.Жаргалан, 57 кг-д Т.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ.
Ташрамд дуулгахад, Тус тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байна.


















