Ж.Нарантунгалаг энэ сарын 23-нд Макаод болох тулаанд оролцоно
Тодруулбал, “One Championship-Pinnacle of Power“-д Филиппиний тамирчин, Эдварт Келлитэй тулалдах юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг энэ сарын 23-нд Макаод болох тулаанд оролцохоор болжээ.
Тодруулбал, “One Championship-Pinnacle of Power“-д Филиппиний тамирчин, Эдварт Келлитэй тулалдах юм байна.
Тэрбээр 2016 оны долдугаар сард Эдварт Келлийн төрсөн ахтай тулалдаж хүнд цохилтоор ялж байсан юм. Багадаа кикбокс, жүдо, жиү- жицү, бокс зэрэг спортоор хичээллэж байсан Ж.Нарантунгалаг 1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн.
Түүнчлэн Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон билээ.


















