Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд Японы тамирчинтай тулалдана

“ONE Championship”-д 2016 оны нэгдүгээр сараас тулалдаж байгаа бөгөөд барилдааны арга техник өндөртэй хэмээн ажиглагчид хэлсэн байдаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд Японы тамирчинтай тулалдана
Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд Японы тамирчинтай тулалдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 2-нд БНХАУ-ын Шанхай хотноо “One Championship – Heroes of the Empire” цогц тулаанд хүчээ сорихоор болжээ.

Өдгөө 41 настай тэрбээр мэргэжлийн тулааны замналдаа 12 ялж, тав ялагдаад байгаа юм.

Манай тулаанчийн ээлжит өрсөлдөгч нь ZST буюу Японы холимог тулааны аварга, 27 настай Ямада Тэцүяа байх аж.

“ONE Championship”-д 2016 оны нэгдүгээр сараас тулалдаж байгаа бөгөөд барилдааны арга техник өндөртэй хэмээн ажиглагчид хэлсэн байдаг билээ.

Тэрбээр карьертаа 18 тулаан хийхдээ 14-т нь ялж байснаас зургааг нь өчих мэхээр хугацаанаас нь өмнө дуусгаж байв.

Хуваалцах