Ж.Отгонжаргал дөрөв дэх удаагаа улсын аварга боллоо
Өнөөдөр боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 75 кг-д аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал, “Хүч” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар өрсөлдлөө.
Мэдээллийн алба

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш болно.
Өнөөдөр боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 75 кг-д аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал, “Хүч” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар өрсөлдлөө.
Эл тоглолтод Ж.Отгонжаргал өрсөлдөгчөө 5:0-ээр ялж, Монгол Улсын аварга боллоо. Ж.Отгонжаргал улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ.


















