Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Жанжны мэргэн буудагч" тэмцээн болно

"Жанжны мэргэн буудагч" тэмцээн 1976 оноос эхлэлтэй юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жанжны мэргэн буудагч" тэмцээн болно
"Жанжны мэргэн буудагч" тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан "Монголын үнэн" сонины нэрэмжит "Жанжны мэргэн буудагч" буудлагын уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 2-нд Техник спортын төвд, нээлтийн үйл ажиллагаа 13:40 цагт Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд болно.

Жанжин Д.Сүхбаатар "Монголын үнэн" сониныг үүсгэн байгуулсан бөгөөд "Жанжны мэргэн буудагч" тэмцээн 1976 оноос эхлэлтэй юм байна. Түүнчлэн уг тэмцээн шигшээ багийн тамирчдын дэлхийн болон олон улсын, тивийн чансаа өндөр тэмцээний сорилго болж өгдөг аж.

Хуваалцах