Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Жаргаагүй нар” жүжиг энэ сарын 27, 29-нд тоглогдоно

“Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажилласан бол Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жаргаагүй нар” жүжиг энэ сарын 27, 29-нд тоглогдоно
“Жаргаагүй нар” жүжиг энэ сарын 27, 29-нд тоглогдоно. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ энэ сарын 27, 29-нд үзэгчиддээ толилуулах болжээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн билээ. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

“Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажилласан бол Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.

Хуваалцах