“Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хорьлоо
ЦЕГ-аас “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мэдээллийн алба

ЦЕГ-аас “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон Улаанбаатар төмөр замыг барьцаалан ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон. Мөрдөн байцаалтын явцад түүний ТӨХ-ны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын захирал Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар ашигласан нь тогтоогджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.


















