Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жастин Гэтлин түрүүлж, Усайн Болт 3-р байрт орлоо

Усайн Болт энэ өдрйин уралдаанд 9.95 секундын хугацаанд барианд орсоноор 3-р байрт шалгарч дэлхийн аваргын тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жастин Гэтлин түрүүлж, Усайн Болт 3-р байрт орлоо
Жастин Гэтлин түрүүлж, Усайн Болт 3-р байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Английн нийслэл Лондон хотноо үргэлжилж байгаа 2017 оны хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээний 2 дахь өдрийн оргил мөч эрэгтэйчүүдийн 100 метрийн шигшээ уралдаан байлаа. Олимпийн наадмын 8, ДАШТ-ий 11 алтан медальт Ямайкын алдарт гүйгч, 30 настай Усайн Болт энэ тэмцээний өмнө сүүлийн ДАШТ-дээ оролцож байгаагаа зарлаад байсан юм.

100 болон 200 метрийн зайн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Усайн Болт энэ өдрйин уралдаанд 9.95 секундын хугацаанд барианд орсоноор 3-р байрт шалгарч дэлхийн аваргын тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртлээ. Харин өдгөө 35 настай АНУ-ын алдарт тамирчин, 100 метрийн зайн олимп, дэлхийн аварга Жастин Гэтлин 9.92 секундын амжилтаараа 12 жилийн дараа дахин 100 метрийн зайн дэлхийн аварга боллоо. Мөнгөн медалийг АНУ-ын залуу тамирчин Кристиан Кольмэн хүртсэн байна.

Хуваалцах