Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жастин Трюдо тангараг өргөв

Хоёр долоо хоногийн өмнө Канадын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал намын удирдагч Жастин Трюдо өчигдөр тангаргаа өргөж, Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жастин Трюдо тангараг өргөв
Жастин Трюдо тангараг өргөв. Зураг: МҮОНРТ

Хоёр долоо хоногийн өмнө Канадын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал намын удирдагч Жастин Трюдо өчигдөр тангаргаа өргөж, Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрээр 2006 оноос хойш Канадын засгийн эрхийг барьж байсан Консерватив намын дарга Стивен Харперийн халааг авч, ерөнхий сайд болж байгаа юм.

Канадын бүх нийтийн сонгуулиар Канадын Холбооны парламентын 338 гишүүнийг сонгосон юм. Энэ удаагийн сонгуулиар Трюдогийн Либерал нам сонгуулийн 189 тойрогт итгэл төгс тэргүүлж, Төлөөлөгчдийн танхимд олонх болсон байна. Өчигдөр ялалт байгуулсан Либерал намын дарга Жастин Трюдо ерөнхий сайдын тангаргаа өргөж, ингэхдээ тангаргийн үгээ Канадын албан ёсны хоёр хэл болох англи, франц хэлээр хэлсэн байна.

Трюдогийн бүрдүүлсэн засгийн газарт жендерийн тэнцвэрт байдлыг бүрэн хангаж, 15 эрэгтэй, 15 эмэгтэй сайд томилсон нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Дашрамд сонирхуулахад, Обамагийн засаг захиргаан дахь сайд нарын ердөө 25 хувь нь эмэгтэй байдаг юм байна. Канадын шинэ ерөнхий сайд Жастин Трюдо Канадын гадаад бодлогын чиглэлийг шинээр тодорхойлон, олон улс дахь цэргийн ажиллагаанаас зайлсхийж, дипломат болон энхийг сахиулах үйл ажиллагаанд түлхүү оролцох болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах