Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жавхлант шаргын хурд-2022" уралдааны соёолон насанд 101 хүлэг уралдана

Сүхбаатар аймгийн МСУХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр энэ оны анхны уралдаанаа ийнхүү зохион байгуулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жавхлант шаргын хурд-2022" уралдааны соёолон насанд 101 хүлэг уралдана
“Жавхлант шаргын хурд-2022" уралдааны соёолон насанд 101 хүлэг уралдана. Зураг: МҮОНРТ

“Жавхлант шаргын хурд-2022" Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах соёолон насанд уралдах хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.

Уг насанд 101 хүлэг хөх тэнгэртээ тоосоо өргөх гэж байна.

Сүхбаатар аймгийн МСУХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр энэ оны анхны уралдаанаа ийнхүү зохион байгуулж байна.

Тийм ч учраас зохион байгуулалт болоод уралдааны бай шагналд онцгой ач холбогдол өгч байгаа гэнэ.

Тодруулбал, түрүү морийг приус авто машинаар байлах нь ээ.

Хуваалцах