ЖДҮХС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны нэгдүгээр шат дууслаа
534 иргэн, ААН-ийн төсөл 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжлээ
Мэдээллийн алба

-534 иргэн, ААН-ийн төсөл 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжлээ-
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Үүнээс 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна.
Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.
ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт 4 үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах болно.
Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаагаараа өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж ЖДҮХСангийн зүгээс үзэж байгаа болно.

Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18,000 гаруй мянган датаг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай 5 сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээлллийг тулган нягтлан шалгах ажлыг зохион байгуулж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна.
Үүний дүнд 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаах нөхцөл үүсээд байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
\Сонгон шалгаруулалтын эхний шатанд мөрдлөг болгосон гол заалтуудыг хавсаргав \
1.4.Дараах тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй.
1.4.Дараах тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй.
1.4.1.Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй;
1.4.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, 5.4.8, 5.4.14, 5.4.18-д заасан сангуудад болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
1.4.3.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан;
1.4.4.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй;
1.4.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн;
1.4.6.Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй;
1.4.7.Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
1.4.8.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
1.4.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг;
ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
5 дугаар зүйл.Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага
5.8.ЖДҮЭ иргэн нь дараах материалуудыг хавсаргасан байна.
5.8.ЖДҮЭ иргэн нь дараах материалуудыг хавсаргасан байна.
5.8.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/
5.8.2.иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/;
5.8.3.оршин суугаа хаягийн тодорхойлолт;
5.8.4.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;
5.8.5.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.8.6.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
5.8.7.татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар;
5.8.8.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;
5.8.9.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
5.8.10.харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт;
5.8.11.энэхүү журмын 5.2.4-т заасан нотлох баримт;
5.8.12.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
5.9.ЖДҮЭ аж ахуйн нэгж нь дараах материалуудыг хавсаргасан байна.
5.9.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/
5.9.2.захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
5.9.3.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт;
5.9.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
5.9.5.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;
5.9.6.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.9.7.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
5.9.8.сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;
5.9.9.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;
5.9.10.нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт;
5.9.11.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
5.9.12.татварын өргүй талаар харилцдаг татварын байгууллагын тодорхойлолт;
5.9.13.энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;
5.9.14.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
5.10.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















